Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв 169 нэр төрлийн нөхөн сэргээх эмчилгээний тоног төхөөрөмжтэй болно

Admin
10 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан БНХАУ-ын Худалдааны яамны сайд Ван Вэнтао нар БНХАУ-ын 30 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн Дагалдах байгууламжийн нэмэлт төслийн ажлыг хүлээн авах акт дээр гарын үсэг зурлаа. 20,000 м2 ашиглалтын талбайтай төв нь хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, сэргээн засах, хоёрдогч хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хамт олонд түшиглэн хөгжүүлэх, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн үр дүнтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 250 ортой, 6 тасагтай стационари, оношилгоо шинжилгээ, сэргээн засах эмчилгээний төрөлжсөн кабинет бүхий 250 хүүхдэд өдрөөр үйлчлэх хүчин чадалтай амбулаторитой. Дагалдах байгууламжийн нэмэлт төслийн хүрээнд үндсэн орц гарц, холбох зам, төмөр бетон гүүр, ногоон байгууламж, спортын талбай, гадна талбайн гэрэлтүүлгийн хийж гүйцэтгэж, 169 нэр төрлийн нөхөн сэргээх эмчилгээний тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл зэргээр хангаад байна. БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд хийгдэхээр тохирсон дараагийн ажил болох 20,4 сая ам.долларын төсөвт өртөгтэй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай тоноглол бүхий спорт цогцолборын барилгын ажлыг хоёр талын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд эхлүүлэхээр боллоо. Спорт цогцолбор нь нийтдээ 19,567 м2 талбай бүхий зоорьтой 7 давхар барилга бөгөөд зочид буудал, 200м тойрог бүхий манеж, гадна талдаа 400м тартан зам, 200 ортой тамирчдын байрлах байр, 150 хүн зэрэг хооллох хоолны газар, хурлын танхим, заалны тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явуулах спорт заал, фитнесс заал, жудо бөх, хүндийн өргөлт, таеквандо, сагсан бөмбөг, суугаа волейбол, ширээний теннис, хөнгөн атлетик, байт харваа, хонхот бөмбөг, буудлага зэрэг пара спортын 10 төрөлд зэрэг хичээллэх боломжтой бэлтгэлийн заалтай олон улсын стандартад нийцсэн тусгай тоноглол бүхий цогцолбор байна. Спорт цогцолбор нь жилийн 4 улиралд 200-400 тамирчин 10 төрлөөр тогтмол хичээллэх боломжтой орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, бүс, тив, дэлхийн хэмжээний пара спортын олон улсын тэмцээн, уралдаан зохион байгуулах боломжтой юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 2026/06/05
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 2026/06/05
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21