“МОНГОЛ УЛС - ЯПОН УЛС”, “МОНГОЛ УЛС - АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛС” ДУРСГАЛЫН ЗООС ГАРГАВ

Admin
2022/12/20
Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн тухай хуулийн дагуу аливаа түүхт ой, тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан дурсгалын зоос гаргадаг. Энэ жил Монгол Улс Япон Улсын хооронд болон Монгол Улс Австралийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохиож буй бөгөөд илүү тодорхой хэлбэл, Монгол Улс, Япон Улс 1972 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр, Монгол Улс, Австралийн Холбооны улс мөн оны есдүгээр сарын 15-ны өдөр тус тус албан ёсоор дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй. Тэгвэл энэхүү ойг тохиолдуулан Монголбанк дээрх хоёр улсын Элчин сайдын яамдтай хамтран дурсгалын зоос гаргалаа. Уг дурсгалын зоос нь 50 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 5 грамм жинтэй, 999.9 сорьцтой цагаан мөнгөөр хийгдсэн, 150х65 мм-ийн хэмжээтэй, ялтсан мөнгөн дэвсгэрт бүхий хийцтэй, өнгөт дурсгалын зоос юм. Дэлхий дахинд техник, технологи хөгжихийн хэрээр дурсгалын зоосыг зөвхөн зоосны хэлбэртэй, уламжлалт байдлаар бус төрөл бүрийн хийц, өнгө загвараар хийх болсон. Тэгвэл энэ жишгээр Монголбанкнаас “Монгол Улс - Япон Улс”, “Монгол Улс - Австралийн Холбооны Улс” дурсгалын зоосыг захиалахдаа хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн нэг болох ялтсан мөнгөн дэвсгэртийн хэлбэртэйг сонгож үйлдвэрлүүлсэн нь онцлог боллоо. Дурсгалын зоосны нээлтийн ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, ноён Кобаяши Хироюки, Австралийн Холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Кэйти Эйнсли Смит болон албаны бусад төлөөлөл оролцов. Монголбанк 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан анхны дурсгалын зоосыг нэг төгрөгийн нэрлэсэн үнэтэй, алт, мөнгө, гууль, никелиэр үйлдвэрлэж эхэлсэн. Үүнээс хойш эх орныхоо болон хүн төрөлхтний түүхэн тэмдэглэлт ой, түүхт хүмүүс, соёлын өв, спортын амжилт, онцлог үйл явдал зэрэгт зориулан төрөл бүрийн дурсгалын зоосыг гаргасаар иржээ. Монголбанкнаас гаргадаг дурсгалын зоосны талаарх мэдээллийг та coin.mongolbank.mn цахим хуудаснаас аваарай.

Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна. 7 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орж, и… Өчигдөр
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарс… 2026/04/08
Туулын хурдны замын төслийг түр зогсоолоо 2026/04/08
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас о… 2026/04/07
Татварын өрийн улмаас хаагдсан 12100 дансыг нээлээ 2026/04/06
“ХАМТДАА ШАЛГАЯ-ХАМГААЛЪЯ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/04/06
Солонгос улсад зорчих визний нөхцөл, хүртээмжийг сайжруулах … 2026/04/06
ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ 2026/04/03
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 2026/04/03
Өнөөдөр аутизмын өдөр: Ойлголцол, тэгш боломжийг дэмжих өдөр 2026/04/02
30х30 Олон улсын эвлэлтэй хамтран ажиллана 2026/04/02
Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлээс хамаарч заримыг нь улираах … 2026/04/02
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэ… 2026/04/01
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэс… 2026/04/01
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан а… 2026/03/31
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын там… 2026/03/31
Өнөөдөр “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” 2026/03/30
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт… 2026/03/30
Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусган… 2026/03/30