"Disability expo 2022" өдөрлөгийн үеэр 187 ажлын байр зарлажээ

Admin
2022/12/22
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн "Disability expo 2022" өдөрлөгийг “Хүртээмжтэй хөгжлийн дэвшилттэй шийдэл, хүртээмжтэй эрх тэгш байдлыг дэмжихэд инновацийн үүрэг” уриан дор энэ сарын 20-нд зохион байгуулав. Өдөрлөгт 45 ажил олгогч байгууллага 187 ажлын байр зарлаж, санал болгов. Ажил сонирхсон 106 иргэн оролцсон бөгөөд ажил мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийг давхардсан тоогоор 783 иргэнд хүргэж, ажилд орохоор 113 хүн анкет бөглөжээ. Харин байнгын ажлын байранд хөгжлийн бэрхшээлтэй 14 иргэн орсон бол өдөрлөгийн үеэр 4,650,000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулжээ. “Ард шоп” онлайн дэлгүүрээр бараа, бүтээгдэхүүнээ байнга борлуулахаар 6 хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэрээ байгууллаа. Мөн “UBCAB” ХХК-ас тулгуур эрхтний бэрхшээлтэй 20 иргэнийг сонгон авч, энэ он дуустал такси үйлчилгээ үзүүлэх батламж гардууллаа. Такси үйлчилгээний хөлсийг нийгмийн хариуцлагаа ухамсарласан 20 компани хандивлаж, “Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд эхний ээлжинд ажил хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй 20 иргэнийг сонгосон байна. Өдөрлөгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх, тохирох ажлын байранд нь зуучлах, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, технологийн шийдлийг танилцуулсан юм. ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, ХАҮГ, “Hand Pro” ХХК, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн газар, хэлтэс хамтран зохион байгуулсан энэ удаагийн "Disability Expo 2022" нь зөвхөн хөдөлмөр эрхлэлтээр хязгаарлалгүй боловсрол, эрүүл мэнд, технологийн шийдлийн хүрээнд төрийн байгууллага хувийн хэвшлийн хамтарсан түншлэлд тулгуурласан өдөрлөг болов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 2026/06/05
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 2026/06/05
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21