Турк: Газар хөдлөлтийн улмаас 5000 гаруй иргэнээ алдаад байна

Admin
2023/02/07
Өчигдөр(2023.02.06) үүрээр Туркийн өмнө хэсэгт байрлах Кахраманмарас мужаас эхлээд арав гаруй мужийг хамарсан 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтийн улмаас Турк улс 3000 гаруй иргэнээ харамсалтайгаар алдаж, 16 мянган иргэн бэртэж гэмтэн, 5000 гаруй байшин нураад байна. ДЭМБ-ийн тооцооллоор энэ тоо цаашид нэмэгдэж амь насаа алдсан иргэдийн тоо найм дахин өсөх магадлалтай гэжээ. Турк улсад энэхүү байгалийн гамшигтай холбогдуулан долоо хоногийн хугацаанд үндэсний хэмжээний гашуудал зарласан бөгөөд ирэх ням гарагийн 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд Турк улсыг төлөөлж буй гадаад улс дахь дипломат төлөөлөгчийн газрууд тугаа хагас буулгана. Байгалийн гамшигт үзэгдэл болсон тул Турк улсын Засгийн газар дөрөв дэх зэрэглэлийн онцгой байдлын дэглэм тогтоож, олон улсаас дэмжлэг тусламж авах хүсэлтээ гаргасан. Хүмүүнлэгийн тусламжийн уриалгыг Монгол Улс зэрэг нийт 45 улс орон дэмжиж, тусламжийн гараа сунгахаа мэдэгдээд байгаа юм. С.Амарсайхан:"Турк, Сири улсад мах, лаа, чүдэнз, хөнжил зэрэг бараа бүтээгдэхүүний туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэлээ" Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийн талаар  танилцууллаа. Тэрбээр "Турк улсад болсон газар хөдлөлтийн улмаас олон хүн амь насаа алдаж, бэртэж гэмтсэнд Монгол Улсын засгийн газрын зүгээс гүн эмгэнэл илэрхийлье. Эмч сувилагч нийлсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг илгээх болсон. Мөн хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд бараа бүтээгдэхүүний туслалцааг Турк болон Сири улсад давхар үзүүлэхээр Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэлээ. Тухайлбал, майхан сав, хөнжил гудас, хувцас, хоол хүнс, лаа, чүдэнз гэх мэт бүх бараа бүтээгдэхүүн хэрэгтэй гэдгийг холбогдох албаныхан бидэнд мэдээлж байгаа. Тэр дундаа махан нөөц, лаа, чүдэнз, хөнжил зэрэг бусад бараа бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ" гэв. Тусламжийн бараа бүтээгдэхүүнээ аваад, 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг энэ өдөртөө багтаж тусгай үүргийн нислэгээр явахаар онгоцны зөвшөөрлөө хүлээж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 20 цагийн өмнө
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 20 цагийн өмнө
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21