БНСУ-аар дамжин өнгөрөх гадаад иргэд 30 хүртэлх хоногийн хугацаатай тус улсын хилээр нэвтрэх боломжтой

Admin
2023/05/02
БНСУ-ын Хууль зүйн яамнаас өнгөрсөн 2020 оны хоёрдугаар сараас эхлэн “КОВИД-19” цар тахлын улмаас тодорхой нөхцөлийг хангасан гадаад иргэдийг БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх зорилгоор түр хугацаагаар хил нэвтрүүлэх журмын үйлчлэлийг зогсоогоод байсныг 2023 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дахин сэргээж байгаа болохыг мэдэгдэв. БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх дараах нөхцөлийг хангасан гадаад иргэдийг 30 хүртэлх хоногийн хугацаатай тус улсын хилээр нэвтрүүлнэ. Үүнд: БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх АНУ (Гуам, Сайпан хамаарна), Канад, Австрали, Шинэ Зеланд улсын хүчин төгөлдөр визтэй, дээрх улс руу зорчиж байгаа эсвэл сүүлийн 4 сарын хугацаанд эдгээр улсад оршин сууж байгаад БНСУ-аар дамжин нутаг буцаж байгаа тохиолдолд. БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Европын холбооны 32 улсын хүчин төгөлдөр визтэй, тэдгээр орны аль нэг орон руу зорчиж байгаа эсвэл дээрх улс орнуудаас БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин нутаг буцаж байгаа тохиолдолд. Дээрх хоёр нөхцөлийг хангасан гадаадын иргэд БНСУ-ын хилээр нэвтрээд 30 хоногийн дотор үндсэн зорчиж байгаа улс руу явах эсвэл эх орондоо буцах нислэгийн тийзтэй байх шаардлагатай. Мөн АНУ, Канад, Шинэ Зеланд, Европын холбооны 32 улс руу зорчих хүчин төгөлдөр визтэй эсэхийг шалгахын тулд гадаад паспортод наагдсан визийн хуудсыг шалгана. Австрали улсын визтэй иргэдийн хувьд тус улсын визийн цахим систем VEVO, online.immi.gov.au цахим хуудаснаас тухайн иргэний мэдээллийг шалгах болохыг тус тус анхаарна уу. БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхдөө дараах зөрчлүүдийн аль нэгийг гаргасан тохиолдолд  тус улсын хилээр түр нэвтрүүлэхээс татгалзана. Үүнд: БНСУ-ын хил дээрээс сүүлийн гурван жилийн хугацаанд нэвтрүүлэхээс татгалзсан бол, БНСУ-ын хууль, тогтоомжийг зөрчиж, 5 сая вон түүнээс дээш дүнтэй торгууль төлөх шийтгэл хүлээж байсан бол, БНСУ-д хууль бусаар оршин сууж, тухайн нутаг дэвсгэрээс гарах мэдэгдэл авч байсан болон албадан нутаг буцаагдаж байсан бол, Зорчсон улсдаа 3-аас доош хоног болсон (Жишээлбэл, АНУ-д 2 хоног зорчоод эх нутагтаа буцаж байгаа иргэнийг БНСУ-аар дамжин өнгөрөх тохиолдолд түр хугацаанд хил нэвтрүүлэхээс татгалзана) зэрэг болно.

Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна. 10 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орж, и… Өчигдөр
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарс… 2026/04/08
Туулын хурдны замын төслийг түр зогсоолоо 2026/04/08
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас о… 2026/04/07
Татварын өрийн улмаас хаагдсан 12100 дансыг нээлээ 2026/04/06
“ХАМТДАА ШАЛГАЯ-ХАМГААЛЪЯ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/04/06
Солонгос улсад зорчих визний нөхцөл, хүртээмжийг сайжруулах … 2026/04/06
ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ 2026/04/03
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 2026/04/03
Өнөөдөр аутизмын өдөр: Ойлголцол, тэгш боломжийг дэмжих өдөр 2026/04/02
30х30 Олон улсын эвлэлтэй хамтран ажиллана 2026/04/02
Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлээс хамаарч заримыг нь улираах … 2026/04/02
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэ… 2026/04/01
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэс… 2026/04/01
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан а… 2026/03/31
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын там… 2026/03/31
Өнөөдөр “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” 2026/03/30
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт… 2026/03/30
Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусган… 2026/03/30