БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж буй 1008 айлын орон сууц 2025 онд ашиглалтад орно

Admin
Өчигдөр
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчимд хэрэгжүүлж буй 1008 айлын орон сууцны төсөл 2019 оноос эхэлсэн. Хотын Захирагч Х.Нямбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань болон холбогдох албаныхан тус төслийн явцтай танилцлаа. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Хятадын хоёр дахь металлурги групп корпораци” ХХК, туслан гүйцэтгэгчээр монгол аж ахуйн нэгжүүд ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны 2 дугаар улиралд багтаан дуусгах аж. Тус төслийг БНХАУ-ын Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтөд зориулах шаардлага тавьсан. Иймд нийслэлийн зүгээс Монгол Улсын Засгийн газар, БХБЯ-нд уг орон сууцны хотхоныг гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар чөлөөлөлтөд зориулах санал хүргүүлээд буй. Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан, УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Хууль батлагдвал ирэх жилээс хэрэгжих гэр хорооллыг орон сууцжуулах төслийн бэлтгэл ажлыг эхлүүлнэ. Нийслэлийн зүгээс нэгдүгээр ээлжид нам давхрын, 12 мянган айлын орон сууцны төсөл эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Тиймээс төслийн хүрээнд зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах, гүйцэтгэгч шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарлана. Уг тендер, сонгон шалгаруулалтад БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой” гэв. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй 1008 айлын орон сууцны төсөлд ойролцоогоор 300 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниуд, төсөл хэрэгжүүлэх нэгжийн 50-60 орчим инженер, техникийн ажилчид мэргэжлийн зөвлөгөө өгөн ажиллаж байна. Найман блок барилгын үндсэн бүтээцийн ажил дуусаж, 21 давхартаа хүрсэн аж. Цаг агаар хүйтэрч байгаа тул дулаалгын арга хэмжээ авч, техникийн давхрууд болон хуурай маягийн гадна фасад, цонх угсралт, дотор сантехникийн ажлуудаа үргэлжлүүлнэ гэдгийг төслийн нэгжээс онцоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 2026/06/05
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 2026/06/05
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21