Улаанбаатар хот 42 дүүрэгтэй болно

Admin
2023/11/23
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын танилцуулгыг сонссон. Үүнтэй холбогдуулж нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөн зохион байгуулах асуудлаар холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа. Нийслэлийн 9 дүүрэг, 204 хорооны хуваарилалт нь хүн амын тоо, шилжилт хөдөлгөөн, төвлөрөл, эдийн засгийн чадавхи, нийгмийн дэд бүтцийн нөхцөл байдал харилцан адилгүй үзүүлэлттэй бөгөөд бүтцийн хувьд нэгж бие даан тэлж хөгжих, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хүндрэл үүсдэг байна. Нийслэл хотын засаг захиргааны нийт 213 нэгжийн үйл ажиллагаанд чиг үүргийн шинжилгээ хийж, үр дүнтэй, оновчтой засаг захиргааны нэгжийн хуваарилалт хийх зайлшгүй шаардлага үүссэн байна. Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг хангахуйц засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалт хийх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хүн амын төвлөрөл, нийгмийн дэд бүтэц, газар зүйн байршил зэргийг харгалзан үзэж нийслэл Улаанбаатар хотын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг 42 нэгжид хуваан зохион байгуулах төлөвлөлтийн саналыг хот, дүүргийн удирдлагууд боловсруулжээ. 42 дүүрэг нь өөрсдийн гэсэн нийгэм соёл, хот нийтийн аж ахуйн үйлчилгээнүүдийг үзүүлнэ. Одоо зургаан тусдаа байгаа өрхийн эмнэлгүүдийг нэг, хоёрдугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг болговол эрүүл мэндийн даатгалын сангаар өөр өөрийгөө санхүүжүүлээд явах чадавх нь бүрдэнэ" гэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 2026/06/05
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 2026/06/05
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21