“Тог-оо тохируулъя 17:00-22:00 цаг” нөлөөллийн аянг эхлүүллээ

Admin
2023/11/29
Өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай, хэрэглээг хэвшүүлэх зорилгоор “Тог-оо тохируулъя 17:00-22:00 цаг” нийгмийн нөлөөллийн аянг эхлүүллээ. Аяны зорилгыг олон нийтэд хүргэх зорилгоор  /2023.11.28/ хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарсан уулзалтыг зохион байгуулсан. Эрчим хүчний дэд сайд М. Баярмагнай "Эрчим хүчний систем дараагийн эх үүсвэр баригдаж ашиглалтад орох хүртэл чадлын дутагдалтай ажиллах, хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр тасралтгүй хангахад хүндрэл үүсэхээр байгаа нь салбарын тулгамдсан асуудал. Уг хүндрэлийг даван туулах зорилтын хүрээнд нэн тэргүүнд эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, хэрэглээний бүхий л түвшинд эрчим хүчний хэмнэлтийг бодитой бий болгох, үр ашиг, хэмнэлтийг дэмжих урамшуулал, хөшүүргийн тогтолцоог бүрдүүлэх, хэрэглэгч, олон нийтийг мэдлэг, мэдээллээр хангах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх замаар үр ашгийг дээшлүүлэх боломжтой" гэдгийг онцлов. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э. Түвшинчулуун "Эрчим хүчний салбар нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах суурь салбар боловч улс орны өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангах нь сүүлийн жилүүдэд тулгамдсан асуудал болоод байгаа юм" гэлээ. Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн хүрээнд дэмжин ажиллаж буй АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Хөгжлийн асуудал хариуцсан дэд дарга Стив Уинкейтс “Хамгийн цэвэр эрчим хүч бол “хэрэглээгүй” буюу хэмнэсэн эрчим хүч гэдэг. Олон тохиолдолд ойрын хугацаандаа үр дүнтэй шийдэл болж чаддаг бөгөөд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас бусад оронд эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийг ойлгуулах олон сайхан санаачилгыг амжилттай дэмжиж ирсэн. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон салбарын бусад байгууллагуудын санаачлан хэрэгжүүлж буй “Тог-оо тохируул 17-22 цаг” аяныг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас бүрэн дэмжиж оролцохоо илэрхийлж байна" гэлээ. Аяны хүрээнд олон нийтэд чиглэсэн мэдээллийн компанит аяныг нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж, эрчим хүчний үр ашиг, зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээлэл, боломж, шийдлийг иргэд олон нийтэд тэгш, хүртээмжтэй хүргэх, улмаар нэгдсэн сүлжээний өвлийн оргил ачааллын 17:00-22:00 цагуудад цахилгаан эрчим хүчний ачааллыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах юм. Эрчим хүч хэрэглэгчид, ялангуяа айл өрхийн хэмжээнд эрчим хүчний үр ашигтай цахилгаан хэрэгсэл ашиглах, юуны өмнө ашиглахгүй байгаа цахилгаан хэрэгслээ салгах буюу унтраах, оргил ачааллын цагаар өндөр зарцуулалттай цахилгаан зуух бусад төхөөрөмжөө зэрэг ажиллуулахгүй байх зэрэг зүй зохистой хэрэглээнд нийт иргэдээ уриалж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 2026/06/05
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 2026/06/05
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21