12-р сарын нэг болон хоёрдугаар 10 хоногт ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас багатай байна

Admin
2023/11/30
2023 оны 12-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Завханы нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтайн ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, агаарын температур ОЖД–аас 1–2°С-аар хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоног ОЖД–тай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна. Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун хойд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Хөвсгөлийн баруун өмнөд хэсэг болон Архангайн ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлээр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Цаашдаа ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас харьцангуй багатай боловч гуравдугаар арав хоногийн эхний хагаст ОЖД–аас 3–5°С-аар хүйтэн, сүүлийн хагаст цас орж, салхи шуургатай байх магадлалтай байна. Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн зүүн хэсэг болон Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн зүүн хэсгээр, дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байх боловч хоёрдугаар арав хоногт харьцангуй тунадас багатай дулаахан байна. Харин гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр цас орж, салхи шуургатай, агаарын температур ОЖД–аас 3–5°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь, Дундговийн нутгаар ОЖД–ийн орчим, Дорноговийн нутгаар ОЖД–аас хүйтэн байх бол , хур тунадас Дундговь, Дорноговийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст агаарын дундаж температур ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байх боловч дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Цаашдаа хоёрдугаар арав хоногт харьцангуй тунадас багатай дулаахан байх боловч гуравдугаар арав хоногийн эхэн болон  дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД–аас 1–4°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. ЗӨВЛӨМЖ Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн  орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас баруун аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД–аас 1–2°С-аар хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас багатай байх бол гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна. ЦУОШГ

Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна. 16 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орж, и… Өчигдөр
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарс… 2026/04/08
Туулын хурдны замын төслийг түр зогсоолоо 2026/04/08
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас о… 2026/04/07
Татварын өрийн улмаас хаагдсан 12100 дансыг нээлээ 2026/04/06
“ХАМТДАА ШАЛГАЯ-ХАМГААЛЪЯ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/04/06
Солонгос улсад зорчих визний нөхцөл, хүртээмжийг сайжруулах … 2026/04/06
ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ 2026/04/03
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 2026/04/03
Өнөөдөр аутизмын өдөр: Ойлголцол, тэгш боломжийг дэмжих өдөр 2026/04/02
30х30 Олон улсын эвлэлтэй хамтран ажиллана 2026/04/02
Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлээс хамаарч заримыг нь улираах … 2026/04/02
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэ… 2026/04/01
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэс… 2026/04/01
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан а… 2026/03/31
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын там… 2026/03/31
Өнөөдөр “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” 2026/03/30
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт… 2026/03/30
Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусган… 2026/03/30