Уурын зуухнаас гарч буй агаарын бохирдлыг багасгахын тулд шүүлтүүр тавина

Admin
2023/12/04
Хүйтний улирлын галлагаанаас үүдэлтэй амьсгалын замын өвчлөл, агаар, орчны бохирдлыг бууруулах, технологийн дэвшил, сайжруулалт хийх зорилгоор мидлинг болон ангилж ялгасан нүүрс түлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзаж, санал солилцлоо.  Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа, холбогдох албаныхан болон дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцлоо. Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Нийслэлд дулаан, уур үйлдвэрлэгч 174 уурын зуух ажилладаг. Үүний зарим нь мидлинг буюу угаасан нүүрс, зарим нь шигшсэн нүүрс хэрэглэж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах болон хотын бусад асуудалд хамтын санаачилга, оролцоог нэмэгдүүлж, уурын зууханд технологийн шинэчлэл хийх талаар аж ахуйн нэгж, байгууллагуудтай зөвлөлдөж, санал солилцлоо. Түүхий нүүрс буюу шигшсэн нүүрс хэрэглэж байгаа уурын зуухнуудыг хамгийн боломжит хугацаанд газ болон агаарын бохирдол гаргахгүй цэвэр эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг судална. Мөн уурын зуухнаас гарч буй агаарын бохирдлыг багасгах үүднээс шүүлтүүр тавин, стандарт тогтооно. Ингэснээр уурын зуухнуудын агаарт ялгаруулж буй бохирдлын хэмжээг тухайн стандартад нийцүүлэх юм. Өөрөөр хэлбэл, бохирдлын хэмжээ нь тогтоосон стандартаас давж болохгүй” гэв. УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Улаанбаатар хотын хэмжээнд дулаан, уур үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 19 аж ахуйн нэгж байдаг. Эдгээрээс гадна мидлинг түлдэг барилгын материал үйлдвэрлэгчдийн төлөөлөл уулзалтад оролцлоо. Хотын захын бүсэд байдаг хотхонууд болон Тэрэлж, Налайх орчимд байрладаг амралтын газруудын зуух тодорхой хэмжээнд асуудал үүсгэдэг. Уг асуудлаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, ирэх оны тавдугаар сарын 15-н гэхэд технологийн өөрчлөлт хийх, үнэ тариф, тээвэрлэлт болон орчны нөхцөлийг сайжруулан ажиллахаар болов. Аж ахуйн нэгжүүдийн хувьд төрийн зүгээс тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлбэл технологийн дэвшил хийх боломжтойг онцолж байна. Тиймээс энэ талаар судлан, тодорхой зохицуулалт хийж, түлшний хэрэглээг өөрчлөх боломжтой” гэлээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд тусгай зөвшөөрөлтэй 23, тусгай зөвшөөрөлгүй 279 аж ахуйн нэгжийн халаалтын 645 зуухны 489-ийг сайжруулсан түлш, баяжуулсан нүүрсний хэрэглээнд шилжүүлэх, төвлөрсөн дулаан, цахилгаан болон хийн халаалтад холбох байдлаар хэрэглээг нь өөрчилжээ. Ингэснээр 138,539 тонн түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 2026/06/05
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 2026/06/05
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21