Zarig.mn цахим хуудаст хязгаарлах арга хэмжээ авсныг мэргэжлийн байгууллагууд буруушаав

Admin
2023/12/04
МЭДЭГДЭЛ Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2023.12.01-ний өдрийн 116 тоот зөвшөөрөл, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 9/6-8665 тоот шийдвэрийг тус тус үндэслэн zarig.mn цахим хуудаст Монгол улсаас хандах эрхийг хязгаарлах арга хэмжээг Харилцаа холбооны зохицуулах хорооноос авсан нь сэтгүүл зүйн үйл ажиллагаа, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг шүүхийн шийдвэргүйгээр, захиргааны байгууллагаас хязгаарласан ноцтой асуудал үүсгэж, улмаар олон нийтийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хэтрүүлэн хязгаарлахын зэрэгцээ сэтгүүл зүйн үйл ажиллагаанд төрийн байгууллагуудын шууд оролцоотойгоор цензур тогтоож байгааг Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагууд болох Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб Интернэшнл төв эрс буруушаан эсэргүүцэж байна. Тус цахим хуудаст Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах арга хэмжээг ийнхүү авсан нь Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хясан боогдуулаад зогсохгүй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд тусгасан “Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй” гэсэн заалтыг шууд зөрчсөн үйлдэл болжээ. Төрийн байгууллагын албан хаагчид хувь хүнд үүсгэсэн хэргийг мөрдөн шалгах хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллага, редакцын нийт сэтгүүлчдийн бие даасан үйл ажиллагааг хязгаарлах санаачилга гарган хэрэгжүүлснээр цахим орчинд олон нийтийн мэдээлэл авах, түгээх эрхэд халдаж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд ноцтой гажуудал бий болгож буйд бид харамсаж байна. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын төрөлжсөн байгууллага буюу ЮНЕСКО-гийн “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба хэвлэл мэдээллийн хөгжлийн дэлхийн чиг хандлага”-ын тайланд “гүтгэх, доромжлох үйлдлийг эрүүлжүүлэх нэрээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах явдал дэлхий даяар нэмэгдэж байна. Гүтгэх, доромжлохтой холбоотой асуудлыг шүүхийн бус журмаар буюу хэвлэлийн зөвлөл зэрэг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын механизмаар шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнэсэн. Гэтэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр хилээр гарахыг хориглосон ба мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хязгаарлах талаар шүүхээс хэлэлцсэн, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйтэй холбоотой асуудлыг эрүүгийн хэргийн журмаар мөрдөн шалгаад зогсохгүй zarig.mn цахим хуудсыг зөрчилтэй домайн нэрийн жагсаалтад оруулсан нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулсан олон улсын гэрээ, Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй байгааг анхаарч, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба зэрэг Төрийн байгууллагууд сэтгүүл зүйн үйл ажиллагаанд цензур тогтоохгүй байх, Харилцаа холбооны зохицуулах хороо zarig.mn сайтыг зөрчилтэй домайн нэрийн жагсаалтад оруулсан шийдвэрээ эргэн харж яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 2026/06/05
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 2026/06/05
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21