Зөөврийн хүлэмж ашиглан, хуурай аргаар явган хүний зам тавьж байна

Admin
2023/12/15
32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл явган хүний зам тавьж буй. Ингэхдээ хүйтний улиралд бүтээн байгуулалтыг зогсоолгүй, технологийн горим алдахгүй байх зорилгоор зөөврийн хүлэмж ашиглаж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд их багтаамжийн зогсоолыг явган хүний замын хамт байгуулахаар болсон. Үүний нэг хэсэг болох 32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл 1.2 км урт, 3 метр өргөнтэй явган хүний зам тавих, авто зогсоол байгуулах ажил 10 дугаар сард эхэлсэн. Явган хүний замыг тавихдаа халтирдаггүй, барзгар чулуун хавтанг ашиглаж байгаа бөгөөд гэрэлтүүлгийг иж бүрэн хийж, шилэн кабелийг сувагчлах юм. УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн: Энэ жилийн хувьд хүйтний улиралд бүтээн байгуулалтыг удаашруулахгүйн тулд бага оврын хүлэмж, халаагч ашиглан, хуурай технологиор явган хүний зам тавин туршиж байна. Энэ туршилт амжилттай болбол дараагийн жилүүдэд бид цаг алдахгүй бөгөөд цаашлаад тохижилт, бүтээн байгуулалт хийж буй аж ахуйн нэгжүүд ажиллах хүч, тоног төхөөрөмжийн асуудлаа шийдэх боломж бүрдэнэ. Нийслэлийн зүгээс явган хүний замыг нэмэгдүүлэх, сайжруулахад онцгой анхаарч байгаа" гэлээ. "Тасо" ХХК-ийн үйлдвэрийн дарга Б.Батсуурь: Явган хүн зорчиход халтирахгүй байх үүднээс үйлдвэрийн аргаар, технологийн дагуу байгалийн чулууг боловсруулж хийсэн хавтанг ашиглаж байгаа. Цемент, бетон ашиглахгүйгээр хуурай аргаар, евро стандартын дагуу хийж байгаа учраас дулааны улирал эхэлсэн ч явган зам хагарч, цуурахгүй. Энэ эрсдэлийг тооцон, төлөвлөж хийсэн. Дөрвөн бригад хоёр, хоёр ээлжээр ажиллаж, ажлаа аль болох эрчимжүүлэн ажиллаж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 2026/06/05
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 2026/06/05
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21