2024 онд Саудын Араб улсад болох COP16 хуралд Монгол Улсын павильон байршуулах боломжоор хангах хүсэлт тавьжээ

Admin
2023/09/05
Саудын Арабын Хаант улсын Засгийн газрын гишүүн, төрийн сайд Ханхүү Турки Би Мухаммад Аль-Саудыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзжээ. Монгол Улс болон Саудын Арабын Хаант Улс хоорондын байгаль орчны салбарын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх хүрээнд дараах асуудлын хүрээнд санал солилцсон байна. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын COP16 дугаар бага хурал 2024 онд Саудын Арабын хаант Улсад болох ба уг хурлын бэлтгэл ажлын хэсэгт манай Улсын 1-2 албан хаагчийг ажиллуулах, мөн СОР16 дугаар хуралд Монгол Улс идэвхтэй оролцож, Улс орноо сурталчлах ажлыг хийхээр төлөвлөж буй тул уг хуралд томоохон хэмжээний павильон байршуулах боломжоор хангах; Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Саудын Арабын Хаант Улсын “Арван тэрбум мод” санаачилгын хүрээнд хоёр орны ижил төстэй экосистем бүхий говь хээрийн бүсийг ногооруулах, ойжуулах, усалгааны системийн зохистой шийдэлд хамтран ажиллах; Зэрлэг амьтдыг хамгаалах, тэдгээрийн тархац нутаг, нүүдэл шилжилтийн замыг байгаль орчинд ээлтэй дэд бүтцийн оновчтой шийдэлд хамтран ажиллах; Аялал жуулчлалын чиглэлд туршлага солилцох, хамтран ажиллах; Хоёр орны тусгай хамгаалалттай газрууд эгч дүү паркийн хамтын ажиллагааг эхлүүлэх хүсэлт тавьж, Дундговь аймагт байрлах Гурван сайхан хамгаалалтын захиргааг санал болгон Төрийн Сайд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд-д санамж бичгийн төслийг гардууллаа. Уулзалтад Монголын талаас БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөх Н.Батхүү, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Байгалийн нөөцийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт нар оролцлоо. Саудын Арабын Хаант Улсаас Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд, Элчин сайд Адбулрахман Ахмад Аль Харби, Ажлын албаны дарга Хамад Сулайман, Тусгай хамгаалалттай газрын дарга Алхариги Талал Абдулла , Альшаалан Мухаммед Абдулрахман, Ажлын албаны дарга Алмажед Мажед, Дипломат ажилтан Абу Сабир Яссир нар оролцлоо. 2023.09.05

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 2026/06/05
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 2026/06/05
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21