Төрд зүтгэсэн М.Энхсайханд шүүхээс 4.6 жил хорих ял оноов

Admin
2020/05/07
Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийг гурав хоног хэлэлцсэний эцэст шүүх шийдвэрээ гаргажээ. Нийслэлийн Прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад дараах шийдвэрийг гаргасан байна. Прокуророос М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсон Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдлүүлэхээр тогтсон байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар Харин М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдана гэв. Тэрбээр хэлэхдээ "хөөн хэлэлцэх хугацаа дээр хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Энэ бол 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр УИХ-д Засгийн газар өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй холбоотой үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн өдөр гэж прокурор яллаж байна. Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн өдрийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой. Энэ утгаараа эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байж байгаа. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурорын шатанд нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Тийм учраас хэргийг шийдэх боломжгүй. Шүүх хуралдаан дээр шинжээч нар алдаатай дүгнэлт гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.  Шинжээчийн дүгнэлт бүрэн биш гэдэг нь тодорхой байсан. Тиймээс хэргийг прокурорт буцаах хангалттай үндэслэл байсан гэж бид үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарчихсан. Бид шийдвэрээ гардан аваад давж заалдах шатны дараагийн шүүхэд гомдлоо гаргаад явна. Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангийг нэгтгэсэн нь эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хэрэг биш. Бид 2002 оны эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой. Яагаад гэвэл гэмт хэрэг гэж үйлдсэн тэр цаг хугацаанд хэрэглэгдэж байсан хуулийг хэрэглэх нь манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж буй юм. Тиймээс эрүүгийн хуулийн хоёр зүйлийг нэгтгэсэн явдлыг манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэхгүй байна. М.Энхсайхан гэмт хэрэг үйлдээгүй. УИХ, Засгийн газраас өгсөн үүргийн дагуу гэрээний төсөл боловсруулсан ийм л үйлдэл. Үүнийг гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн хувьд боломжгүй. Хийсэн энэ бүх үйл ажиллагаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш. Бид давж заалдах болно" гэсэн юм. Юутай ч Монголын төр урьж ажиллуулсан, гэрээний төсөл боловсруулсан түшээдээ 4.6 жилийн ял өгч "шагнав". Ардчилсан Монгол Улсад шүүх хүнийг улс төрийн захиалгаар ялладаг гэдгийг дахин нотоллоо хэмээн ажиглагчид дүгнэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 20 цагийн өмнө
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 20 цагийн өмнө
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21