СУДАЛГАА: Гадаадад амьдарч буй МУ-ын иргэдийн 23.1 хувь нь тухайн улсынхаа иргэн болох бодолтой байна

Admin
2023/12/20
Үндэсний Статистикийн Хороо, НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага 2023 онд хамтран зохион байгуулсан “Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал” судалгааны үр дүнгийн тайлан гарсан байна. Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал судалгаа нь гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдлыг тодорхойлж, тэдгээрийн мөнгөн болон мөнгөн бус гуйвуулгын өрхийн амьжиргаанд үзүүлэх нөлөөг судлахад чиглэгдсэн. Түүнчлэн буцах шилжилт хөдөлгөөнийг дэмжих бодлого боловсруулахад шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлэх зорилготой аж. Судалгаанд хамрагдсан иргэдийн 85.0 хувь нь оршин суух зөвшөөрөлтэй байгаа ба дийлэнх нь суралцах, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй, 72.2 хувь нь ажил эрхэлж байгаа. Ажил хийж байгаа 90.3 хувь нь хэвийн нөхцөлд, 54.6 хувь нь байнгын буюу тогтмол хугацаатай гэрээтэй, 69.7 хувь нь 7 хоногт 35-аас дээш цагаар ажилладаг байна. Гадаад улсад оршин суугаа эдгээр иргэдийн 73.9 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсад гуйвуулга, илгээмж явуулсан байна. Тухайлбал, Нэг иргэн жилд дунджаар 19.9 сая төгрөгийгихэвчлэн өрхийн өдөр тутмын хэрэгцээнд зориулан илгээжээ. Судалгаанд хамрагдагсдын 61.0 хувь нь Монгол Улсад буцаж ирэх төлөвлөгөөтэй бөгөөд үүний тал хувь нь 5 жил дотор буцахаар төлөвлөж байгаа бол 39.0 хувь нь нутаг буцах төлөвлөөгүй, 23.1 хувь нь оршин суугаа улсынхаа иргэн болох бодолтой байна. Харин буцаж ирэх төлөвлөгөөтэй иргэдийн хувьд эрүүл тав тухтай орчныг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах,эдийн засгийг тогтвортой байлгах зэрэг амьдрах орчин, нөхцөл, нийгмийн үйлчилгээг сайжруулах асуудлыг шийдвэрлэхийг илүүтэй хүссэн байна. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогоор Монгол Улсын харьяат 122.3 мянган иргэн гадаадад оршин сууж, ажиллаж, амьдарч байна. Энэхүү тоонд үндэслэн Монгол улсын иргэдийн дийлэнх нь оршин суугаа 15 орныг сонгон, түүврийн хэмжээг 2500 байхаар тооцсон байна. Судалгааны дэлгэрэнгүй тайлантай танилцахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 2026/06/05
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 2026/06/05
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21