Зөгийн бал нь хоолойг чийгшүүлж хуурай ханиалгыг намдаадаг

Admin
2024/01/03
Хуурай ханиалгах шалтгаан авах арга хэмжээний талаарх мэргэжлийн эмчийн зөвлөгөөг хүргэж байна. Ханиах нь амьсгалын замын эмгэгийн үед гарч ирдэг шинж тэмдэг. Хэрэв бүгшүүлэн хуурай ханиалгах удаан үргэлжлэх бол эмчид яаралтай хандаарай. Ханиалгах нь хамгаалах рефлекс хэдий ч үргэлжилсэн бүгшүүлсэн, хуурай ханиах нь хамаг хүч тэнхээг барсан зовлонтой шинж тэмдэг юм. Ихэнхдээ ханиад, томуугийн дараа эсвэл харшлын үед илэрдэг боловч хүнд эмгэгийн шинж ч байж болно. Шалтгаан Вирусын Халдварын Дараах Ханиалга: Ханиад, томуугийн дараа, хэдэн долоог үргэлжилж болдог. Зуршилт/Психоген Гаралтай Ханиалга: Бага насны хүүхдэд ханиад, томуугийн дараа ажиглагддаг. Ханиалгах нь хүчтэй байж болно. Онцлог шинж нь өдөр эрчимтэй ханиалгаж байгаад шөнөдөө эрч нь буурдаг. Харшил: Ахуйн тоос, ургамлын тоосонцор, амьтны үс г.м аллергенууд хуурай ханиалгын шалтгаан болж болно. Харшилтай бол харшил үүсгэж буй зүйлээс аль болох хол байдаг. Тамхи: Ужгирсан ханиалгын үндсэн шалтгаан бол тамхи. Хуурай эсвэл цэртэй байж болно. Эмчилгээ тамхинаас гарах. Архаг Бронхит: Агаар дамжуулах гуурсан хоолойд удаан хугацаагаар үрэвсэл явагдах. Ханиалгахаас гадна амьсгаадах, цээж хэржигнэх, ядрах шинж тэмдгүүд илэрдэг. Астма: Архаг явцтай, ихэнхдээ шөнөөр хүндэрдэг. Хуурай, хүйтэн агаар, үнэртэй бодис, утаа зэрэг нь астмыг өдөөдөг. Сөөргөө: Ходоодны шүүс улаан хоолой руу орох, энэ нь агаар дамжуулах хоолойг цочроож, ханиалгах рефлексыг сэдээдэг. Амьсгалын Дээд Замын Ханиалгах Хам Шинж (АДЗХХШ): Хамрын салст бүрхүүл их хэмжээний салс ялгаруулж, хоолой руу орохдоо түүнийг цочроож ханиалгах рефлексыг өдөөдөг. Хөхүүл Ханиад: Хуурай бүгшүүлэн ханиалгах, бага зэрэг халуурах, хамраас нус гоожих г.м шинж тэмдгүүд илэрдэг. Дархлаажуулалтын улмаас өвчлөл буурсан. Ларингит: Дууны хөвч үрэвсэх, хуурай ханиалгах, дуу сөөх, хоолой өвдөх, сэрвэгнэх, хуурайших г.м шинжүүд хавсарна. Эм: Даралт бууруулах, сэтгэл засах зарим эмүүд хуурай ханиалгыг үүсгэдэг. Гэрээр анагаах аргууд Хамгийн түрүүнд хөнгөвчлөх аргуудаар анагаахыг хичээгээрэй Хэрэв үр дүнгүй бол эмэн эмчилгээ рүү шилждэг. Давстай усаар хоолойгоо зайлах: Буцалсан 1 аяга усанд 1 цайны халбага давс хийж өдөр 3 удаа хоолойгоо зайлна. Давирхай: Антисептик үүдэлтэйгээс гадна булчин сулруулах, өвдөлт намдаах үйлдэлтэй. 2 аяга усанд хагас цайны халбага давирхай хийж өдөрт 3-4 удаа хоолойгоо зайлна. Зөгийн бал: Хоолойг чийгшүүлж хуурай ханиалгыг түр зуур намдаадаг. Хангалттай Шингэн Уух: 6-8 аяга шингэн ууж, хоолойг чийгшүүлдэг. Агаар Чийгшүүлэх: Нэрмэл ус хийх нь илүү тохиромжтой байдаг Уураар Эмчлэх: Хамар, залгиураа чийгтэй байлгахын тул уураар утах нь хамгийн тохиромжтой. Харшлын Эсрэг Эм: Харшил хөдөлгөх зүйлээсээ хол байдаг, антигистамины төрлийн эм ууж болно. Ханиадны Сироп: хуурай болон цэртэй ханиалгыг намдаах сироп байдаг, мэдээж хуурай ханиадыг намдаах сиропыг аваарай! Зөв хооллох: Ногоо, жимс нь дархлааг дэмждэг. АУ-ны доктор Д.Булган

Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна. 18 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орж, и… Өчигдөр
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарс… 2026/04/08
Туулын хурдны замын төслийг түр зогсоолоо 2026/04/08
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас о… 2026/04/07
Татварын өрийн улмаас хаагдсан 12100 дансыг нээлээ 2026/04/06
“ХАМТДАА ШАЛГАЯ-ХАМГААЛЪЯ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/04/06
Солонгос улсад зорчих визний нөхцөл, хүртээмжийг сайжруулах … 2026/04/06
ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ 2026/04/03
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 2026/04/03
Өнөөдөр аутизмын өдөр: Ойлголцол, тэгш боломжийг дэмжих өдөр 2026/04/02
30х30 Олон улсын эвлэлтэй хамтран ажиллана 2026/04/02
Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлээс хамаарч заримыг нь улираах … 2026/04/02
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэ… 2026/04/01
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэс… 2026/04/01
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан а… 2026/03/31
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын там… 2026/03/31
Өнөөдөр “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” 2026/03/30
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт… 2026/03/30
Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусган… 2026/03/30