“Мазаалай” олон улсын цас мөсний наадмыг зохион байгуулж, Гиннесийн амжилт тогтооно

Admin
2024/01/12
БОАЖЯ-аас Өвлийн эвент арга хэмжээний талаар мэдээлэл өгөв. Монгол Улсын Засгийн газраас Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан улирлын хамаарлыг бууруулах, өвлийн улирлыг уртасгах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал “Мазаалай” олон Улсын цас мөсний наадмыг зохион байгуулах, цас, мөсөн хотхон байгуулж, цаашид Монгол орны хамгийн том өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох, дэлхийн хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуурыг бүтээж, Гиннесийн амжилт тогтоохоор байгууллага, уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллаж байгаа аж. Энэ мэт өвлийн улиралд спорт аялал жуулчлал, соёлын аялал жуулчлал, бизнес аялал жуулчлалын хүрээнд нийт 25 арга хэмжээ хийх ба үүнд үндэсний, олон Улсын спорт наадам, чуулган, мөсний баяр, уламжлалт Түмэн тэмээний баяр, Бүргэдийн баяр, Мөнгөлөг шагшуурга, Хөх сувд гэх мэт арга хэмжээнүүд болно. Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэх санаачилгад Булган, Архангай, Хөвсгөл аймаг манлайлал үзүүлэн ажиллаж байна. Тэгвэл Булган аймагт энэ сарын 8-ны өдөр БНСУ-ын зургаан жуулчин ирсэн ба Булган сумын 2-р багийн малчин Бавуудоржийн Цогтгэрэлийн хот айлаар зочилж, хамгийн анхны хундан цагаан хоньтой жуулчид болсон байна. Хоньтой болсон жуулчид хүсвэл хонио гарган төхөөрөх, эсвэл хот айлдаа үлдээн өвс тэжээлээр нь ханган тэжээж, өсөн үржихийг нь “Own liveStock” апп -ээр тогтмол харах боломжтой орчин үеийн цахим харилцааг малчидтай үүсгээд байна. Түүнчлэн өнгөрсөн онд Nas Daily олон Улсын маркетинг сурталчилгаа, менежментийн байгууллагатай хамтран Олон улсын нөлөөлөгчдийн Nas Summit арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулж, 12 орны 20 гаруй инфлюенсерүүдийг урьж, аяллын сурталчилгаа хийлгэсний үр дүнд цахим орчинд 500 сая гаруй хүн Монгол орны тухай мэдээлэл авсан гэдгийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв. Энэ удаа дан ганц зуны улирал бус өвлийн улирлын сайхныг сурталчлах, өвлийн аялал хийлгэх, контентын тоог нэмэгдүүлэх зорилгоор зорилтот орнуудын нөлөөлөгчид Монгол оронд аялж байна. Үүнд Япон, Солонгос, Хонконгийн 600 мянгаас 9 сая хүртэлх дагагчтай 4 инфлюенсер Монгол орны өвлийн улирал, нүүдлийн соёл, ахуйтай танилцаж зураглал хийхээр Булган аймгаас аяллаа эхлүүлээд байгаа аж. Хэвлэлийн хуралд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Золбадрал, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Дэд ерөнхийлөгч О.Мөнхнасан, Өмнөговь аймгийн Гайхамшигт говь аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Н.Ариунсанаа, Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын холбооны Удирдах завлалийн гишүүн Л.Бор нар оролцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 19 цагийн өмнө
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 19 цагийн өмнө
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21