Нэгдүгээр эгнээг хайбрид байдлаар ашиглана

Admin
2024/01/16
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Тамир цаг үеийн нөхцөл байдлын талаар хэвлэлд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, Цаашид бүх чиглэлд ядаж өглөөний оргил ачааллын үед нэгдүгээр эгнээг чөлөөлж,  автобусаа явуулна. Уулзварт гацаа үүссэн үед автобусаа түрүүлж хөдөлгөөнд оруулах зохицуулалтыг мөн Тээврийн цагдаагийн газрынхантай ярилцаад хийж байна. Нийтийн эрх ашгийн төлөө ийм зохицуулалтуудыг хийхээс өөр арга байхгүй.  Нэг автобус 12 метр урттай,  дунджаар 40-50 хүн зорчиж байна.  Нэг машин таван метрийн урттай, 3-4 хүн зорчиж байна.  Тэгэхээр 40-50 хүний эрх ашгийг нэгдүгээрт тавина.  Үүнээс нэгдүгээр эгнээний зохицуулалт нь тийм хатуу байхгүй. Өглөөний оргил ачааллын үе буюу 06-10 цагийн хооронд нэгдүгээр эгнээгээ автобус ашиглана.  Бусад үед чөлөөтэй зорчиж болохоор хайбрид зохицуулалт хийнэ. Энэ зохицуулалтыг Азийн ихэнх орнууд ашигладаг. Бид бусад оронд туршигдаад үр дүнд хүрсэн сайн туршлагуудыг Улаанбаатарынхаа нөхцөлд тулгуурлан хийж байгаа. Түүнээс дэлхийн хаана ч байхгүй зохицуулалтыг иргэдэд тулгаагүй гэдгээ хэлэх нь зүйтэй. Ирэх зургаадугаар сараас Энхтайваны өргөн чөлөө, Сүхбаатарын талбай-120 мянгат-Архивын ерөнхий газар чиглэлд энэхүү нэмэх тэмдгийн туршилтыг хийнэ.  Үүнийг дагасан жижиг зохицуулалтууд орно. Энэхүү зохицуулалт  магадгүй зарим иргэний бухимдлыг төрүүлж мэднэ. Гэхдээ зохицуулалт цогцоороо ажиллаад эхэлбэл иргэдийн бухимдаж байгаа асуудлууд шийдэгдэх юм. Автобус хамгийн боломжтой, хурдан хугацаанд явна.  Дундаж хурдыг 25-30 км.цагт хүргэнэ гэж тооцоолсон. Одоо автобус 15-18 км.цагийн хурдтай явж байна. Автобусны чиглэлийн шинэ төлөвлөлтөд  зургаан тойрог зам гаргасан. Нэг тойрог дээр хоёр чиглэлийн автобус зөрж явахаар зохицуулна. Иргэд хүрэх газраа очихдоо хамгийн дөхөм замаар явна гэсэн үг. Өмнөх шиг тойрч зорчихгүй. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн хувьд Хархорин, Сандэй-2 зах, Баянзүрхийн иргэд Нарантуул руу гээд явж заншсан буюу амьдарч байгаа тухайн хэсгүүдэд нь тойрог замын чиглэл нэвтрүүлнэ.  Мөн энэхүү тойргууд маань хоорондоо дандаа огтолцоно.  Энэ нь дамжин суусан ч дараагийн тойрог хэлбэрт орж, очих газраа  хүрэх юм. Энэхүү төлөвлөлтөд нийслэл бэлтгэл ажлаа хангаж байна.  Энхтайваны өргөн чөлөөнд нэг чиглэлийн тээврийн хэрэгслүүд ирнэ гэсэн тэмдгүүдээ байрлуулаад эхэлсэн.  Дугаарын хязгаарлалттай, ачаалал харьцангуй бага байгаа үед туршилтаа эхлэхээр төлөвлөсөн. Төрийн албан хаагч нарыг мөн нийтийн тээврээр зорчихыг уриалж байна. Манай багийнхан чиглэлийн төлөвлөлтөөс гадна нийтийн тээврийн соёл дээр анхаарч байна. Автобусны жолооч гэхэд өдөртөө 2000 орчим хүнтэй харьцдаг.  Зорчигч бүр орж ирээд “Тэнд зогсох үү.Тийшээ явах уу, Нисэх үү, Офицер уу” гээд өдөр 100, 200 удаа асууя гэж бодоход стрессдэнэ.  Дээр нь ачаалал ихтэй замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа.  Үүнийг бид ойлгох хэрэгтэй. Хотын удирдлага удахгүй жолооч нарын цалинг нэмэхээ амласан. Тиймээс цалинг нэмэхтэй зэрэгцэн жолооч нараас үйлчилгээний стандартыг нэхэж ажиллана. Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, шинэ автобусууд ирсээр байна.  Жолооч нарын цалинг нэмж, стандартын хувцастай болж байна. Ингээд дараагийн түвшинд харилцааны асуудалд анхаарах хэрэгтэй.  Зөвхөн жолооч гэхээс илүү зорчигчийг мөн мэдээллээр хангах хэрэгтэй.  Тухайн маршрутын чиглэл дугаар, хаана очих, зогсох нь  тодорхой байх нь харилцаанд ч нөлөөлж байна.  Тэгэхээр чиглэлийг богиносгож байгаа нь үүнтэй холбогдоно" гэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21