Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай журам батална

Admin
2024/01/18
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан шинээр 16 журам батлахаар тусгасан. Энэ хүрээнд шинээр боловсруулсан есөн журмын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр НИТХ-ын зөвлөлийн өргөтгөсөн хуралд танилцууллаа. Тодруулбал, Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулах, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам батлах тухай, Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох тухай, Амьтны хүрээлэн ажиллуулах журам батлах тухай, Мал аж ахуй хэрэглэхийг хориглосон бүсийн хил хязгаарыг тогтоож, журам тогтоох тухай, Мал аж ахуй хэрэглэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам батлах тухай, Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг шилжүүлэх журам батлах тухай гэсэн есөн тогтоолын төслийг НИТХ-аар батлуулахаар танилцуулав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын хүн ам өсөж, нягтаршил нэмэгдэж буйтай холбоотойгоор газар олголт, тээврийн хэрэгслийн дугаар олголт зэрэг тулгамдаж буй асуудлаа нийслэл бие даан шийдэх шаардлага бий болоод байгаа. Иймд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийг батлуулснаар нийслэл бие даан хөгжих, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бүрдсэн. Үүнтэй холбогдуулан шинэ журмууд батлагдсанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах богино, дунд, урт хугацааны арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой болно. Улаанбаатар хот тулгамдсан асуудлаа төсвийн эх үүсвэрээр дагнан шийдвэрлэхийн сацуу төр, хувийн хэвшлийн түншлэлээр болон гадаад, дотоод бонд гарган томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар шийдэх юм. Цаашид дулаан хангамж, эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах зорилгоор хуулийн төслүүд боловсруулна” гэлээ. Дээрх журмын төслүүдийг энэ сарын 25-нд болох НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 2026/06/05
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21