43 сая төгрөгийн хахууль авсан албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Admin
2024/01/23
Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 15-аас 19-ний өдрүүдэд 225 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 90, Өмчлөх эрхийн эсрэг 65, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 32, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Хууль сахиулагчийн биед халдах тус бүр 3, Авлига, албан тушаалын болон Мөнгө угаах, Улсын хилийг хууль бусаар нэвтрэх тус бүр 1 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал: Нийслэлийн прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан  Б.Л нь өөрийн эхнэр Н.А-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн,  нэр бүхий 12 иргэнд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 43 сая 200 мянган төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Дорноговь аймгийн прокурорын газраас тус аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байсан Б.Э нь “Т” ХХК-ийн менежер, уурхайн дарга нараас “тусгай хамгаалалттай газрыг хашаалуулах төсвийг шийдвэрлэж өгвөл нэр бүхий компаниар байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийлгэх асуудлыг Иргэдийн нийтийн хурлаар дэмжүүлж өгнө” гэж хуурч 9 сая төгрөгийг бэлнээр авч залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар 2.1 /Залилах/ -т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас иргэн Х.Б нь бусдын гадаад паспортыг ашиглан тус аймгийн Булган авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 /Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн Булган сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21