Өвчтөнүүдийн биеийн байдлын талаар тодорхой мэдээллийг тогтсон цагт өгөх учир эмнэлэгт ирэхгүй байхыг хүслээ

Admin
2024/01/25
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг /2024-01-24/ үдээс хойш ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэнхийн төвд ажиллалаа. Урьд шөнө болсон ослын улмаас тус төвийн Эрчимт эмчилгээний тасагт зургаа, энгийн тасагт дөрвөн хүн эмчлүүлж байгаа юм. Тэрбээр осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзаж, өдөр хуралдсан Улсын онцгой комиссын хурлаар яригдсан асуудлууд болон Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн талаар товч танилцуулж, эмчилгээ үйлчилгээний явц, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр ар гэрийнхэнд хандаж “Сахиурын хувьд настай хүмүүс олон хоног байвал ядарна. Тиймээс сахиурыг сольж болох ч ойр ойрхон, өдөр болгон солигдоод байвал халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэлтэй учраас эмч нараас сайн асууж зөвлөөрэй. Ойр дотны хүндээ санаа зовсон улс ирэх нь ойлгомжтой. Гэхдээ та бүхэн гаднаас байгаа хүмүүсээ зохион байгуулалтад оруулж, ээлжээр ирдэг, утсаар асууж сураглах зэргээр эмнэлгийн ачааллыг нэмэхгүй байх талд анхаарч туслаарай” гээд эмч мэргэжилтнүүдийг сахиуруудтай байнга уулзаж, санал бодлыг нь сонсож, өрөөний тоо хангалттай байвал тэднийг амраах арга хэмжээ авахыг захисан. Осолд өртсөн иргэний эгч хэлэхдээ “Миний дүү 52 настай. Ажлаа хийж яваад галд өртөж, 95 хувийн түлэгдэлттэй найдвар муу байна. Бид үнэхээрийн гомдолтой байгаа. Ард нь өчнөөн олон хүний амьдрал явж байгаа шүү дээ. Хүний амь гэдэг чинь үнэ цэнтэй. Хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна” гэж байв. Мөн ар гэрийнхэн үүдэнд хэт олон хүн цугласан нь халдвар хамгааллын дэглэм алдагдахаас гадна эмч нарт, сахиуруудад орж гарахад хүндрэл учруулж байгаа тул зохицуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Мөн хүнийхээ төлөө шаналсан, сэтгэл санаа хэцүү байхад хэвлэлийнхэн олуулаа ирж элдэв зүйл асууж бухимдал нэмж байна гэжээ. Тэдний зүгээс тавьсан хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмнэлгийн удирдлагад ар гэрийнхэнд зориулан зай талбай томтой өрөө тасалгаа гаргаж өгөх, сахиуруудыг амарч, цай хоолоо идэж уух боломжтой байлгахад анхаарах үүрэг өгч хэвлэлийнхэнд өвчтөнүүдийн биеийн байдлын талаар тодорхой мэдээллийг тогтсон цагт эмч нараар өгүүлэх боломжийг бүрдүүлэхээр тохирлоо. Эрчимт эмчилгээний тасагт нийт зургаан хүн эмчлүүлж байна. Үлдсэн дөрвөн хүн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Эрчимт эмчилгээний тасагт байгаа зургаан хүний биеийн байдал хүнд, тэр тусмаа 80-90 хувийн түлэгдэлттэй хүмүүсийн хувьд маш хүнд, бүгд амьсгалын аппаратанд орсон гэж танилцуулсан.

Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна. 16 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орж, и… Өчигдөр
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарс… 2026/04/08
Туулын хурдны замын төслийг түр зогсоолоо 2026/04/08
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас о… 2026/04/07
Татварын өрийн улмаас хаагдсан 12100 дансыг нээлээ 2026/04/06
“ХАМТДАА ШАЛГАЯ-ХАМГААЛЪЯ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/04/06
Солонгос улсад зорчих визний нөхцөл, хүртээмжийг сайжруулах … 2026/04/06
ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ 2026/04/03
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 2026/04/03
Өнөөдөр аутизмын өдөр: Ойлголцол, тэгш боломжийг дэмжих өдөр 2026/04/02
30х30 Олон улсын эвлэлтэй хамтран ажиллана 2026/04/02
Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлээс хамаарч заримыг нь улираах … 2026/04/02
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэ… 2026/04/01
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэс… 2026/04/01
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан а… 2026/03/31
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын там… 2026/03/31
Өнөөдөр “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” 2026/03/30
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт… 2026/03/30
Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусган… 2026/03/30