НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан чанартай эм, эмнэлгийн хэрэгслийг хямдаар худалдан авна

Admin
2024/01/26
УИХ-ын хаврын чуулганаар баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгад олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, био бэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах тухай заалт орж журмыг Засгийн газар батлахаар заасан. Энэ дагуу Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын өнөөдөр /2024-01-25/-ийн хуралдаанд “Олон улсын чанарын шаардлага хангасан  хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, био бэлдмэл, вакциныг гадаад улсын  үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах журам”-ыг оруулж хэлэлцүүлэн батлууллаа. Журам батлагдсанаар, Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд өргөн хэрэглэдэг эм, эмнэлгийн хэрэгсэл, Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд хөнгөлөлттэй олгох эмийг гадаад улсын үйлдвэрлэгчээс шууд болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авах боломж бүрдэж буйг онцолсон. НҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхийн 198 оронд чанартай эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлдэг туршлагатай байгууллага. Тус сангаар дамжуулан худалдан авалт хийх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож байгаа 53 ерөнхий нэршлийн 191 нэр төрлийн эмэнд судалгаа хийхэд хөнгөлөлттэй эмэнд олгож байгаа санхүүжилтэд дунджаар 20 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт гарах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна. Эдийн засгийн хэмнэлтээс гадна хамгийн гол нь эмийн чанар, аюулгүй байдал сайжрах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдал хангагдах бөгөөд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад үүсэх санхүүгийн дарамт буурах ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21