Энэ жил сургууль, цэцэрлэг барьж, байгуулахад 160 орчим тэрбум төгрөг зарцуулна

Admin
2024/02/05
Нийслэлийн ерөнхий боловсролын, тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн одоогийн барилга 1989 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш капитал засвар хийгээгүй байна. Иймд тус сургуульд шаардлагатай засвар үйлчилгээг энэ онд хийхээр төлөвлөөд байгаа юм. 2023-2024 оны хичээлийн жилд 29 дүгээр сургуульд нийслэл болон 21 аймгийн тусгай хэрэгцээт 263 хүүхэд суралцаж, 145 багш, ажилтан ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургууль, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлээс бодлого гарган ажиллана. 2010-аад оноос хойш замбараагүй, төлөвлөлтгүй баригдсан орон сууцны хотхон, хорооллуудад сургуулийн хүртээмж маш муу байгаа. Энэ асуудлыг шийдэж, цэгцлэхийн тулд сургууль, цэцэрлэгүүдийг үе шаттай байгуулахаар ажиллаж байна. Тухайлбал, Баянгол дүүрэгт “Алтай”, “Голден парк” хотхон, Хан-Уул дүүрэгт “Кинг тауэр” хотхон, “Шинэ яармаг” хороолол, Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо зэрэг байршилд газар чөлөөлж, сургууль барихаар болсон. Энэ жил сургууль, цэцэрлэг барьж, байгуулахад 160 орчим тэрбум төгрөг зарцуулна. Нийслэлээс 2024 онд сургууль цэцэрлэгийн хүртээмж дээр онцгой анхаарч нийт 33 сургууль, цэцэрлэгийн барилгыг шинээр барихаар төлөвлөөд байна. Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэг зэрэг хүн амын суурьшил илүү нягтарч байгаа байршлуудад газар чөлөөлж, улсын сургууль, цэцэрлэгийг байгуулна. Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний хамгийн гол хоёр хүчин зүйлийн нэг нь боловсролын чанар байна. Энэ төвлөрлийг сааруулах, боловсролын хүртээмжийг сайжруулахын тулд хотын захын сургуулиудын боловсролын чанарыг илүү хүртээмжтэй болгох дээр бодлого гарган ажиллаж байгаа юм. НЗДТГ-аас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 10 сургууль, гурван цэцэрлэгийг жишиг болгох төсөл хэрэгжүүлж байна гэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21