2-5 насанд гадаад хэл сурвал төрөлх хэл шигээ сурч чаддаг

Admin
2024/02/16
Хэл сурах нь тухайн хүний нас болон сэтгэхүйн онцлогтой салшгүй холбоотой. Олон улсын эрдэмтийн гаргаснаар хүн бага наснаасаа эхлэн гадаад хэлийг сурвал тэр хэмжээгээрээ сэтгэхүй хөгжиж, илүү бүтээлч сэтгэлгээтэй болдог байна. 2-5 нас хүртэл - Энэ насныхан аливааг шууд бодитоор хүлээж авдаг. Хийсвэр сэтгэлгээ арай хөгжиж амжаагүй байдаг нь хэл сурахад маш том давуу тал болдог. Авиа таних, ажиглах чадвар бусад насныхнаас 10 дахин өндөр байдаг тул хэл сурахдаа мастерууд гэж хэлж болно. Энэ насанд хүүхэд гадаад хэл сурвал төрөлх хэл шигээ сурч чаддаг. Тэдний тархи нь өөр өөр хэлний системүүдийг таних чадвартай байдаг бөгөөд хэлийг бүхлээр нь хүлээж авдаг, хооронд нь холих гэсэн ойлголт байдаггүй. Гадаад хэлийг төрөлх хэл шигээ сурах суурь энэ насанд тавигддаг. Хүүхэд алдаа гаргахаас огт айдаггүй, гаргасан алдааг засах чадвартай байдаг. Хамгийн чухал заах аргачлал бол хүүхэдтэй харилцах юм. Хэдийгээр өөрийгөө бүрэн сайн илэрхийлэх хэмжээнд хүрээгүй ч тэд томчуудтай харьцуулахад амны хайрцаг уншихдаа маш сайн байдаг. 6-9 нас хүртэл - Хүүхдийн сэтгэхүй бодит сэтгэлгээнээс логик буюу хийсвэр сэтгэлгээ рүү шилжих эхний үе гэж үздэг. Энэ үед хүүхдүүдийн баруун тархи маш давамгай ажилладаг, төсөөлөн бодох чадвар маш сайн, аливаа хэлний системийг бүхлээр нь хүлээж авдаг. Энэ насан дээр англи хэлийг сурвал авиа зүй, дуудлага, сэтгэхүй зэргийн суурь сайн тавигддаг. Мөн энэ насныхан хамгийн их сониуч, "яагаад"-ын учрыг олохыг эрмэлздэг бөгөөд ийм үед хүүхдийг шүүмжлэхээсээ илүүтэйгээр аливааг маш олон талаас нь харж, сэтгэж, бодуулж сургах, улмаар таних мэдэхүйн суурь чадваруудыг нь хөгжүүлэх хэрэгтэй. 10-13 нас хүртэл - Энэ насанд шилжилтийн үе эхэлдэг бөгөөд хүүхдүүд аль хэдийн хийсвэрээр сэтгэж эхэлсэн байдаг. Өөрийн гэсэн үзэл бодол тогтож, физиологийн өөрчлөлтүүд явагдана. Англи хэлийг төрөлх хэлтэйгээ харьцуулж эхэлдэг. Дуудлага, сонсгох чадвар бага насныхныг бодвол тогтонги байдал руу орж, хэлийг дүрэмчилсэн систем талаас нь илүү харах учраас англи хэл сурахад бага зэрэг төвөгтэй болж эхэлнэ гэсэн үг. Мөн сэтгэл зүйн хувьд эмзэг байдаг учраас өөртөө итгэх итгэлийг өгөх, бие дааж сурах чадвартай болгох нь маш чухал. Сэтгэхүйн хувьд зүүн тархи давамгай ажиллаж эхэлдэг учраас англи хэлийг төрөлх хэл шигээ сурах боломж нь багасаж эхэлдэг. Тиймээс бүтээлч сэтгэлгээ, төсөөлөн бодох, авиа зүйн чадваруудыг хөгжүүлэх хэрэгтэй. 14-17 нас хүртэл - Нас биед хүрсэн том хүн шиг сэтгэж эхэлдэг. Бусдын нөлөөнд автамтгай, хайрцагт орж эхэлдэг нас. Авиа таних чадвар суларч, хэл сурах аргачлал хэт аналитик болж эхэлдэг. Бохир дуудлагатай болох эрсдэлтэй. Баригдмал сэтгэхүйг задлахын тулд ном унших, чөлөөт зохион бичлэг хийх, бусдад өөрийн уншсан, харсан зүйлсээ бусдад хуваалцах хэрэгтэй. Энэ насанд тухайн хүүхдийн сурах арга барил тогтож эхэлсэн байдаг учир зөв тал руу нь чиглүүлж өгөхгүй бол сурах дургүй хандлагатай болдог. Алдаа гаргахаас маш их эмээдэг үе бөгөөд бусад хүний шүүмжлэл маш хүнд тусдаг. Эх сурвалж: Эрдмийн хишиг

Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна. 12 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орж, и… Өчигдөр
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарс… 2026/04/08
Туулын хурдны замын төслийг түр зогсоолоо 2026/04/08
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас о… 2026/04/07
Татварын өрийн улмаас хаагдсан 12100 дансыг нээлээ 2026/04/06
“ХАМТДАА ШАЛГАЯ-ХАМГААЛЪЯ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/04/06
Солонгос улсад зорчих визний нөхцөл, хүртээмжийг сайжруулах … 2026/04/06
ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ 2026/04/03
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 2026/04/03
Өнөөдөр аутизмын өдөр: Ойлголцол, тэгш боломжийг дэмжих өдөр 2026/04/02
30х30 Олон улсын эвлэлтэй хамтран ажиллана 2026/04/02
Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлээс хамаарч заримыг нь улираах … 2026/04/02
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэ… 2026/04/01
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэс… 2026/04/01
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан а… 2026/03/31
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын там… 2026/03/31
Өнөөдөр “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” 2026/03/30
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт… 2026/03/30
Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусган… 2026/03/30