Дэлхийн ихэнх улс "Евро-5" стандартын шатахууныг хэрэглээндээ нэвтрүүлээд байна

Admin
2024/02/26
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 гаруй хувийг автомашинаас ялгарах утаа эзэлдэг. Тэгвэл жолооч нар хэрэглэдэг шатахууныхаа ангиллыг ахиулж, “Евро-5” стандартын шатахуун хэрэглэснээр автомашинаас ялгарах утааг 21-98 хувь хүртэл бууруулах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Зөвхөн байгальд орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулаад зогсохгүй хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Шатахууны ангиллыг аваад үзвэл, “АИ92” шатахуун нь 1997 оноос 2002 он хүртэл хэрэглэсэн “Евро-2” стандартын бензин, түлш юм байна. Үүнээс хойш Европын орнууд “Евро-3”-ыг 2001, “Евро-4”-ыг 2006, “Евро-5”-ыг 2009,  харин “Евро-6”-г 2015 оноос хэрэглээнд нэвтрүүлжээ. Хамгийн сүүлд 2017 оноос “Euro 6d-Temp” болон “Euro 6d” бензин, түлшний стандартыг гаргаж, авто үйлдвэрлэгч, шатахууны компаниудад бага багаар нэвтрүүлж эхэлсэн байна. Тэгвэл автомашины моторын эдэлгээг уртасгаж, байгаль орчинд сөрөг нөлөө багатай гэдгээр нь “Евро-5” стандартын шатахууныг жолооч нар түлхүү хэрэглэх болжээ. Автомашины түлшинд агуулагддаг хүхэр зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хөдөлгүүр бохирдуулж, шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг. Тэгвэл “Евро-5” стандартын шатахуунд агуулагдах хүхрийн агууламж “Евро-2”-оос 200 дахин бага болохыг мэргэжлийн хэлж байна. “Евро-5” дизель түлш нь автомашины утаанаас ялгарах тоосонцрыг 95%, нүүрсхүчил болон метан хийг 80%, азотын ислийг 90 хүртэл хувиар тус тус бууруулдаг. Мөн түлш зарцуулалт дунджаар 3% буурч, хөдөлгүүрийн бохирдол 75% хүртэл багасдагийг судалгаагаар тогтоожээ. Тус стандартын шатахуун нь хөдөлгүүрт бүрэн шатдаг учир хөдөлгүүрийн дуу чимээг багасгаж, элэгдлийг бууруулж, эд ангиудад бохирдол үүсгэдэггүй байна. “Евро-5” стандартын шатахуун нь Шунхлай ХХК-ийн нийслэл дэх 13 байршил болон хөдөө орон нутгийн 10 байршил дахь Шатахуун түгээх станцуудад худалдаалагдаж байгаа юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21