Төрсний дараах сэтгэлзүйн хямрал 14 хоногоос дээш хугацаанд үргэлжлэх нь сэтгэл гутралын эхлэл

Admin
Өчигдөр
Төрсний дараах сэтгэлзүйн хямрал буюу Baby blue гэж юу вэ? Төрсний дараах сэтгэлзүйн хямрал анхлан төрж буй эмэгтэйчүүдэд илүүтэйгээр илэрдэг бөгөөд нийт төрсөн эмэгтэйчүүдийн 70-80 хувьд нь тохиолддог байна. Энэ хямрал нь төрсний дараах эхний өдрөөс эхлэн 2 долоо хоногийн хугацаанд үргэлжилдэг. Сэтгэл зүйн хямрал нь ихэвчлэн төрсний дараах 4-5 өдрийн дараа эхлэх боловч хүндрэлтэй төрсөн эхчүүдэд эрт илэрч болно. Сэтгэлзүйн хямрал нь 14 хоногоос дээш хугацаанд үргэлжилбэл энэ нь төрсний дараах сэтгэл гутралын эхлэл байж болох юм. Жирэмсэн байх хугацаанд цусанд эм бэлгийн даавар буюу эстроген, прогестрон байнга өндөр хэмжээнд байдаг ба төрсний дараа дааврын хэмжээ гэнэт буурснаас сэтгэлзүйд дараах өөрчлөлтүүд гарч болдог. Дааврын зохицуулга нь 7-14 хоногт хэвийн байдалдаа буцаж ордог тул сэтгэлзүйн хямрал нь эмгүйгээр засагддаг байна. Шинж тэмдгүүд: Шалтгаангүйгээр уйламхай болох Тэвчээргүй байх Уур уцаартай болох Сэтгэл түгших Тайван бус болох Уйтгар гунигт автах Сэтгэл санаа тогтворгүй Анхаарал төвлөрөлт буурах Зөвлөгөө: Төрөх үед эмэгтэй хүн олон цагаар өвдөж, маш их эцэж туйлддаг. Иймээс маш сайн амрах, нойроо хангалттай  сайн авах, Илчлэг, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэн алдагдсан энерги хүч тэнхээгээ олж авах, Төрсний дараах хугацаанд нөхөр, гэр бүлийнхний тусламж, дэмжлэг хамгийн чухал байдаг. Ялангуяа анхлан төрж байгаа ээжүүдэд хүүхэд асрах туршлагагүй байдаг учир гэрийн ажил, хүүхэд салхилуулах, усанд оруулах, төрсөн ээжийг хангалттай унтуулахад тусламж хэрэгтэй болох нь ойлгомжтой. Дотны найзуудтайгаа үргэлж холбоотой байж, сэтгэл санааны байдлаа хуваалцан ярилцах нь хамгийн эхний алхам гэдгий бүү мартаарай. Ингэж чадвал төрсний дараах сэтгэлзүйн хямралыг хялбархан даваад гарах болно. Хэрэв та төрсний дараах сэтгэлзүйн асуудлаа бие даан шийдвэрлэж чадахгүй байвал мэргэжлийн сэтгэцийн эмчид хандан зөвлөгөө аваарай.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21